Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жил бүрийн X сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв -2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаар захирамж гаргасан. Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төс

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жил бүрийн X сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо
Жил бүрийн X сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв -2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаар захирамж гаргасан. Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014” асуулга, хэлэлцүүлгийг 11 сарын 5-14-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулахыг үүрэг болгосон. Түүнчлэн тус захирамжид жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болгож, төсвийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг уламжлал болгохыг заажээ.

Хуваалцах