Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жилд 1.2 сая тонн газрын тос олборлож байна

Газрын тосны нөөцийг 332 сая тонн гэж тогтоосноос хойш хайгуулын ажил бараг зогсонги байдалд орсныг албаныхан хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жилд 1.2 сая тонн газрын тос олборлож байна
Жилд 1.2 сая тонн газрын тос олборлож байна. Зураг: МҮОНРТ

Газрын тосны нөөцийг 332 сая тонн гэж тогтоосноос хойш хайгуулын ажил бараг зогсонги байдалд орсныг албаныхан хэлж байна. Тиймээс 2024 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос өмнө газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийнхээ нөөц бололцоог шинэчлэн тогтоох шаардлагатай гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэлтсийн дарга н.Чулуунбат ярьж байна. Одоогоор манай улс жилд 1.2 сая тонн газрын тос олборлож, гадаад зах зээлд нийлүүлж байгааг тэрбээр мөн онцоллоо.

Mongolian National Radio · Жилд 1.2 сая тонн газрын тос олборлож байна

Газрын тосны олборлолт төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй байгаа нь коронавирусний нөхцөл байдалтай холбоотой. Мөн эрчим хүчний хангамжийг сайжруулж байж, олборлолтын хэмжээгээ өсгөх боломжтой гэж албаныхан хэлж байсан юм.

Хуваалцах