Жилд 89 тонн хүнсний бүтээгдэхүүн хаяж байна
Европийн улс орнууд жилд хэдэн мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж, үргүй зардал гаргаж буй талаарх тоо баримтыг саяхан Германы Шпигел сэтгүүлд нийтлэжээ. Иймд Европийн улс орнууд гурил, будаа, кофе зэрэг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах эцсийн хугацааг цуцлах арга хэмжээ аваха
Мэдээллийн алба

Европийн улс орнууд жилд хэдэн мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж, үргүй зардал гаргаж буй талаарх тоо баримтыг саяхан Германы Шпигел сэтгүүлд нийтлэжээ. Иймд Европийн улс орнууд гурил, будаа, кофе зэрэг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах эцсийн хугацааг цуцлах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Түүнчлэн Германы жижиглэн худалдааны нийгэмлэг цай, кофе, гурил, хатаасан бяслаг зэрэг зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хугацаагүй хэрэглэж болох бүтээгдэхүүн болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар хадгалалтын эцсийн хугацаа тавих шаардлагагүй бүтээгдэхүүнд элсэн чихэр, давс, зөгийн бал зэрэг багтаж байна.
Германы жижиглэн худалдааны нийгэмлэгийн дарга Кай Фалк хэлэхдээ, “Энэ бол онцгой ач холбогдолтой алхам юм. Хэрэглэх эцсийн хугацааг тодорхой заахгүй хүнсний нэрийн бүтээгдэхүүн олшрох нь үргүй зардлыг багасгах болно. Учир нь олон хүн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй гэж үздэг” гэжээ. Жилд энэ шалтгаанаас болж 89 сая тонн хүнсний бүтээгдэхүүн хаяж байна гэж Европийн холбооны нэгэн тайланд дурджээ.


















