Жилд дунджаар 30 мянган хүн нийслэлд шилжиж ирдэг
Жилд дунджаар 30 мянган хүн нийслэлд шилжиж ирдэг
Мэдээллийн алба

Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанд дурдсанаар,Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянган суралцагч, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байгаа юм. Жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй иргэн байдаг байна.


















