Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байна

Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байна
Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Жил бүр бүртгэгдэж байгаа сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, тэдний 70 орчим хувь 15-44 насныхан буюу өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуус байна.

Жил бүр дунджаар 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10 хувь орчмыг эзэлж байгаа юм. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж, дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь хүн бүхний санаа зовоох асуудал болоод байна. Тиймээс бид сүрьеэгийн халдвар тархахаас хэрхэн сэргийлэх болон халдварт өвчний дэгдэлтийн эсрэг иргэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч н.Нямдуламаас тодрууллаа.

Хуваалцах