Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Жимс, жимсгэнэ импортлогчид сургалтад хамрагдав

Тус сургалтад 42 аж ахуйн нэгжийн төлөөлөл, 25 улсын байцаагч оролцож, жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах тээвэрлэх, зөв зохистой хэрэглэх, хяналт шалгалтын тогтолцооны талаар мэдээлэл хийсэн байна.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жимс, жимсгэнэ импортлогчид сургалтад хамрагдав
Жимс, жимсгэнэ импортлогчид сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэстэй хамтран "Эм Ти Эс Агро" ХХК-ийн байранд өчигдөр “Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Хуваалцах