Жимс жимсгэнийг өвлийн хүлэмжинд тарьж болно
Нарийн ногоо, жимс жимсгэнийг өвлийн хүлэмжид тариалж дотоодын хэрэгцээгээ хангах боломжтойг мэргэжилтэн онцоллоо.
Мэдээллийн алба

Нарийн ногоо, жимс жимсгэнийг өвлийн хүлэмжид тариалж дотоодын хэрэгцээгээ хангах боломжтойг мэргэжилтэн онцоллоо.
Манай улсын хувьд нарийн ногоо, жимс жимсгэнийхээ 80 гаруй хувийг гадаад улс тэр дундаа хятад улсаас оруулж ирдэг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох аюултайг “Мөнх ногоон амьдрал” ТББ-ийн тэргүүн Х.Алтанцацралт санууллаа. Тэрээр энэ өвөл 200 метр квадрат талбайд өвлийн хүлэмж байгуулж гүзээлзгэнэ тарисан байна.


















