Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв

Ногоочид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан нийлэг хальсан хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7-9 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв
Жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв. Зураг: МҮОНРТ

Ногоочид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан нийлэг хальсан хүлэмж, өрхийн аж ахуйн зориулалттай хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7-9 жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

Засгийн газрын Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд 2018 онд улсын төсвийн 785.6 сая төгрөгийн санхүүжилтээр нийт 165.5 мянган ширхэг чацаргана, 33.0 мянган ширхэг үхэр нүд, 6.9 мянган ширхэг алим, 5.7 мянган ширхэг чавганы суулгацыг гадаад, дотоодын үйлдвэрлэгчдээс тендер шалгаруулан нийлүүлж 11 аймаг, нийслэлийн 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож тариалуулан жимст цэцэрлэгийн талбайг 166 га талбайгаар нэмэгдүүлэв.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 324 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлүүлэв.

“Чацарганы кластерийн худалдаа-хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, өртгийн сүлжээ үүсгэх”, “Хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх”, “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын харьцуулсан судалгаа”-ны ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах