Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жин хэмжүүрт хийсэн шалгалтаар гэрчилгээний хугацаа дууссан, лацны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрчээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жин хэмжүүрт хийсэн шалгалтаар гэрчилгээний хугацаа дууссан, лацны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрчээ
Жин хэмжүүрт хийсэн шалгалтаар гэрчилгээний хугацаа дууссан, лацны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Хамтарсан ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Нийслэлийн Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг СХЗГ-ын дарга С.Батбаатар танилцууллаа.

Стандарт хэмжил зүйн газар худалдаа эрхлэгчдийн жин хэмжүүрт хяналт шалгалт хийхэд:

-Загварын туршилтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашигласан- 21

-Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан- 46

-Хэмжих хэрэгслийн баталгааны лацны бүрэн бүтэн байдал алдагдсан-9 зөрчил илэрсэн байна.

Хуваалцах