Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жинхэнэ матар уу, шавар матар уу

Америкийн зүүн өмнөд нутгийн Миссури мужид нэгэн хөгтэй явдал болжээ. Гадаа тоглож байсан хүүхдүүдийн Матар! Матар! Матар! гэж орилох чимээнээр цагдаа нар ирж үзтэл өвсөн дунд аймшигтай том матар хэвтэж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жинхэнэ матар уу, шавар матар уу
Жинхэнэ матар уу, шавар матар уу. Зураг: МҮОНРТ

Америкийн зүүн өмнөд нутгийн Миссури мужид нэгэн хөгтэй явдал болжээ. Гадаа тоглож байсан хүүхдүүдийн Матар! Матар! Матар! гэж орилох чимээнээр цагдаа нар ирж үзтэл өвсөн дунд аймшигтай том матар хэвтэж байжээ. Цагдаа нар ч цаг алдсангүй матрыг хоёр удаа буудаж аюулгүй болгосон байна. Харин нөгөө матар нь шавраар хийсэн хиймэл матар байжээ. Матарны эзэн хэлэхдээ “Цагдаа ирээд миний зовж хийсэн шавар матрыг хоёр буудаад хагалж орхисон” хэмээжээ. Цагдаа нар дараа нь андуурч хүний уран бүтээлийг эвдсэндээ уучлалт гуйжээ.

Хуваалцах