Жирэмсэн эх агаарт амаржлаа
Өнгөрсөн 10-ны өдрийн 16.00 цагт Өмнөд Солонгосын Чоннам аймгийн Нухауду аралд амьдардаг жирэмсэн 34 настай ээж Ким төрөхийн өвдөлт өглөө гэсэн дуудлага өгсөн байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 10-ны өдрийн 16.00 цагт Өмнөд Солонгосын Чоннам аймгийн Нухауду аралд амьдардаг жирэмсэн 34 настай ээж Ким төрөхийн өвдөлт өглөө гэсэн дуудлага өгсөн байна.
Төрөхийн хүндрэл болж магадгүй байсан түүнийг аймгийн төв эмнэлэг рүү яаралтай шилжүүлэхээр болсон бөгөөд ихээхэн хэмжээний манангаас болж аврах баг бүхий нисдэг тэрэг 2 цаг гаруйн дараа аралд буун жирэмсэн эхийг суулган авч явжээ. Гэвч онгоц эмнэлгийн дээвэр дээр газардахаас 5 минутийн өмнө бяцхан охин мэндэлж түүнийг эмч нар бус харин аврах багийн ажилтнууд эх барьж авсан явдал болжээ.
Аврах багийнхан эх барьж байхдаа эмч нартай байнга утсаар ярин зөвлөлгөө авч байсныхаа ачаар буруу байрлалтай байсан охиныг байгалийн жамаар нь төрүүлж чадсан байна.



















