Жирэмсэн эхийн хэрэглэдэг амин дэмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаажээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор өнгөрсөн сарын 25-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад жирэмсний амин дэмүүдийг багтаажээ.
Мэдээллийн алба

Үүнд Эливет, Пренетал, Пананги, Mineralis эм болон зарим витамин багтсан байна. Ингэснээр эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалагддаг Эливет, 70 мянган төгрөгөөр худалдаалагддаг Пренеталыг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. 12 мянган төгрөгөөр худалдаалагддаг Панангийнийг 7000 төгрөгөөр, Mineralis 4000-9000 төгрөгийн хооронд авах боломж бүрдэж байгаа юм.

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирусын эсрэг бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ.
Эмийн жагсаалтыг эндээс харж болно.