Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жирэмсэн эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жирэмсэн эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийж байна
Жирэмсэн эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийж байна. Зураг: МҮОНРТ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай 6-40 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх үзлэг шинжилгээг хамтран хийж байна.

2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 28 эмэгтэйд сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотоод шүүрлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамтарсан үзлэг оношлогоо хийхэд 3 эмэгтэйд сэтгэцийн тулгамдсан асуудал, 4 эмэгтэйд жирэмсний чихрийн шижин эрт оношлогдож хяналтад орлоо.

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь дэлхий нийтэд дунджаар 10-15 хувь, ялангуяа хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ.

Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн онцгой ач холбогдолтой ажил боллоо гэж СЭМҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах