Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл” хэрэгжиж байна

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл”-д Хятадын хөдөө тосгоны бүх иргэн хамрагдаад байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл” хэрэгжиж байна
“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл” хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

“Жирэмслэлтийн өмнөх үнэ төлбөргүй төсөл”-д Хятадын хөдөө тосгоны бүх иргэн хамрагдаад байна.

Жирэмслэлтийн өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар гажиг согогтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болох юм. 2010 оноос Хятадын Эрүүлийг хамгаалах, төлөвлөгөөт төрөлтийн хороо энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхэдтэй болох хүсэлтэй хөдөө тосгоны гэр бүлд эрүүл мэндийн сургалт, эрүүл мэндийн шинжилгээ, эрсдлийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг 19 төрлийн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байна. 2013 оны байдлаар тус төсөлд нийт нэг тэрбум 626 сая юань зарцуулж, 22 сая гаруй хөдөө тосгоны хүмүүст үйлчилгээг үзүүлжээ.

Хятад улс 2015 он гэхэд уг төсөлд хотын оршин суугчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Түлхүүр үг:жирэмсэн
Хуваалцах