Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийллээ хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж байна. Тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа энэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөж магадгүй
Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийллээ хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж байна. Тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа энэ тухай хошигносон өнгө аястайгаар илэрхийлсэн байна. Гэхдээ үнэхээр ийм төлөвлөгөөтэй байгаа эсвэл хошигносон эсэх нь тодорхойгүй байна гэж Политико бичсэн байна.

Сенатын танхимын хуралдааны дараагаар тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултад ийнхүү мэдэгдсэн юм байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх боломжийг судалж байсан ч эцсийн мөчид энэ төлөвлөгөөнөөсөө буцсан гэгддэг.

Үнэхээр Жозеф Байден 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бол хамгийн өндөр настай нэр дэвшигч болно гэдгийг Америкийн хэвлэлүүд сануулж байна. Тодруулбал, тэр үед дэд Ерөнхийлөгч Жо Байден хэдийнэ 78 гарчихсан байна хэмээн бичиж байна. Байдений дээрх мэдэгдэл баттай эсэх нь ийнхүү тодорхойгүй байгаа ч тэрээр дотоодын төдийгүй олон улсын томоохон хэвлэлүүдэд ч онцлогдоод амжсаныг ажиглагчид тэмдэглэж байна.

Хуваалцах