Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден ирэх 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоор боллоо гэж “Уолл Стрит Журнал” мэдээлж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден ирэх 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоор боллоо гэж “Уолл Стрит Журнал” мэдээлж байна.
Түүнчлэн тэрбээр сонгуулийн аяныг нь дэмжих мөнгө цуглуулж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түүний хувьд дэмжигчдэдээ хэдэн сая доллар цуглуулж өгөхийг хүсч хандсан гэнэ.
Жо Байденыг сонгуулийн сунгаанд өрсөлдөж магадгүй гэх яриа нэлээд эртнээс гарсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээлэлд хариу өгөхдөө улстөрчийг “IQ” муутай хүн” гэж нэрлэжээ.


















