Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жо Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений дэд ерөнхийлөгч байх үеийн нууц баримтууд Делавер муж дахь гэр болон Пенн-Байден судалгаа шинжилгээний төвийн байрнаас нь илэрсэн.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жо Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ
Жо Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений дэд ерөнхийлөгч байх үеийн нууц баримтууд Делавер муж дахь гэр болон Пенн-Байден судалгаа шинжилгээний төвийн байрнаас нь илэрсэн.

Үүнтэй холбогдуулан тус улсын Хууль зүйн сайд Меррик Гарланд Байдений нууцын зэрэглэлтэй баримттай буруу харьцсан хэргийг шалгах тусгай прокурор томилжээ.

Энэ хэргийг шалгах тусгай прокуророор Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаад 2018 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаанаас Мэриленд муж дахь холбооны прокуророор томилогдсон Роберт Хур ажиллах юм байна.

Тэрбээр 2021 оноос хойш Вашингтонд хувиараа хууль зүйн үйл ажиллагаа явуулж байжээ.

Цагаан ордноос ч мөн тусгай прокурорын үйл ажиллагаанд бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Хуваалцах