Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жоха Альхарти 2019 оны олон улсын Букерын шагналын эзэн боллоо

Оманы гэр бүлийн гурван үеийн түүхийг хүүрнэн өгүүлдэг түүний “Тэнгэрийн биет” номыг шүүгчид өрсөлдөгчдийн богино жагсаалтад оруулсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жоха Альхарти 2019 оны олон улсын Букерын шагналын эзэн боллоо
Жоха Альхарти 2019 оны олон улсын Букерын шагналын эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Оман улсын зохиолч, багш Жоха Альхарти 2019 оны олон улсын Букерын шагналын эзэн боллоо. Оманы гэр бүлийн гурван үеийн түүхийг хүүрнэн өгүүлдэг түүний “Тэнгэрийн биет” номыг шүүгчид өрсөлдөгчдийн богино жагсаалтад оруулсан байна.

Жоха Альхарти энэ нэр хүндтэй шагналаас гадна 50 мянган фунт стерлингийн эзэн болж байна. Олон улсын Букерын шагнал нь анх 2004 оноос бий болсон бөгөөд 2016 оныг хүртэл хоёр жилд нэг удаа шагнал олгодог байжээ.

Харин сүүлийн үед жил бүр тогтмол зохион байгуулдаг болсон байна. Энэ шагналд англи хэлнээ хөрвүүлж, Нэгдсэн Вант улс, Ирландад хэвлэсэн ямар ч номын зохиолчид өрсөлдөх боломжтой юм.

Хуваалцах