Жоли дахин мэс засалд оржээ
Жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн долоо хоногт өндгөвчний хагалгаанд орсон талаар “New York Times” мэдээлсэн байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн долоо хоногт өндгөвчний хагалгаанд орсон талаар “New York Times” мэдээлсэн байна. Тэрбээр өндгөвчний хорт хавдраар өвчлөх 50 хувийн эрсдэлтэй байсан аж. Энэ талаараа жүжигчин бүсгүй “Ийм шийдвэр гаргахад амаргүй байлаа. Би хүүхдүүдтэйгээ урт удаан хугацаанд хамт амьдарч, ач зээгээ үзэхийг хүсч байна шүү дээ” гэж ярьжээ.
Хуваалцах


















