Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа
Жолооч эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних 4 залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд этгээд хүүхдүүд дээрэмдсан автомашинаа жолоодон явхад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилсан байна.

Хуваалцах