Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч, кондукторууд ажил олгогчтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын ажилчид ажил олгогчидтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч, кондукторууд ажил олгогчтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ
Жолооч, кондукторууд ажил олгогчтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын ажилчид ажил олгогчидтойгоо хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.

Тэд энэ сарын 10-нд ажил хаяхаар бэлтгэж байсан ч талуудын хэлэлцээрийн улмаас түр хойшлуулаад байсан юм. Хэлэлцээрийн эхний үр дүнд ажил олгогчид зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч кондукторуудын цалинг 35 хувиар нэмэх шаардлагыг хүлээн авч биелүүлэхээ мэдэгдсэн. Мөн ажилчид нийт цалингийнхаа 70 хувийг үндсэн цалин болгох шаардлага тавьсан. Хэрвээ өнөөдөр болох хэлэлцээрээс үр дүн гарахгүй бол ажил хаялтаа зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.

"Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын “Автобус-1” үйлдвэрчний хорооны дарга Г.Төрбат ингэж ярилаа.

Хуваалцах