Жолооч нар зөрчил гаргавал захиргааны хариуцлага хүлээлгэнэ
Замын хөдөлгөөний хяналтын камерт илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам боловсруулах асуудлыг өнөөдөр Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцлээ. Уг хурлаар замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулахаар ажилладаг замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдсэн тээврийн хэрэгслийн
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний хяналтын камерт илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам боловсруулах асуудлыг өнөөдөр Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцлээ. Уг хурлаар замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулахаар ажилладаг замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдсэн тээврийн хэрэгслийн жолооч нар зөрчил гаргавал захиргааны хариуцлага хүлээлгэх журмыг өнөөдөр баталсан байна. Энэ журам 8-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд уулзвар болон авто зам дээр сууурилуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар жолооч нарын зөрчлийг илрүүлэн мэдээллийн санд бүртгэж, зөрчил гаргасан жолоочын гэрийн хаягаар торгуулийн хуудас өгдөг болох аж. Тус торгуулийн хуудас хэвлэх машиныг гадны орноос худалдан авах юм байна. Мөн замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчлийг цагдаагийн эрх бүхий ажилтан баталгаажуулж, зөрчлийн мэдээлэл нь Цагдаагийн Ерөнхий газрын Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдэх ажээ. Зөрчил гаргагч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд торгуулийн хуудсанд ноогдуулсан төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар журамд заасан байна.


















