Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч нарт сэрэмжлүүлэх нь

Өчигдөр Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хаврын анхны бороо орсон бол өнөөдөр өглөө нийслэлд хаврын анхны бороо орлоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч нарт сэрэмжлүүлэх нь
Жолооч нарт сэрэмжлүүлэх нь. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хаврын анхны бороо орсон бол өнөөдөр өглөө нийслэлд хаврын анхны бороо орлоо. Өглөө орсон бороо яг одоо цас болон үргэлжлэн орж байна. Нийслэлд өнөөдөр цас үргэлжлэн орох тухай Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.

Цас чийгний улмаас Баянзүрх дүүрэгт хэд хэдэн цахилгааны шон унасан, зарим газарт цахилгаан тасарчээ. Мөн нийслэлийн ойр орчимд битүү үзэгдэх орчин муудаж, замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй байгаа тул жолооч нарыг анхаарал, болгоомжтой явахыг албаныхан анхаарууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас "Хэдийгээр цас орж байгаа ч зургаан хэмийн дулаантай, нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Гэхдээ нойтон цас орж байгаа тул жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох хэрэгтэй. Хөдөө орон нутгийг зорих гэж байгаа хүмүүс хувийн бэлтгэл, машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцох, оройдоо халтиргаа гулгаа үүсэх магадлалтай учир өвлийн дугуйтайгаа зорчих"-ыг анхаарууллаа.

Хуваалцах