Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч нартаа сэрэмжлүүлж байна

Жил бүр “Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн нарыг харахаар, мөн хөдөө орон нутагт суугаа аав, ээж, ах дүү, хамаатан садантайгаа

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч нартаа сэрэмжлүүлж байна
Жолооч нартаа сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Жил бүр “Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн нарыг харахаар, мөн хөдөө орон нутагт суугаа аав, ээж, ах дүү, хамаатан садантайгаа золгохоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Ингэхдээ урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс зам тээврийн осолд өртөж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох явдал ихэсдэг.

Баярын өдрүүдэд Монгол орны баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг руу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Хуваалцах