Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч сонгон шалгаруулж ажилд авна

Жолооны мэргэжлийн сургалтад суралцаж, BCDE ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх авсан байх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч сонгон шалгаруулж ажилд авна
Жолооч сонгон шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-д жолооч сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Жолооны мэргэжлийн сургалтад суралцаж, BCDE ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх авсан байх

  • 5-аас дээш жил автомашин жолоодсон туршлагатай

  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, техник аюулгүй ажиллагааны заавруудыг бүрэн мэддэг байх

  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой

  • Техник сэтгэлгээтэй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийх чадвартай

  • Замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сахих чадвартай, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, орон зайн баримжаатай, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

  • Хот болон орон нутгийн чиглэл, маршрут сайн мэддэг байх

  • Согтууруулах ундаа хэрэглэдэггүй

  • 35-аас дээш насны эрэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802

Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com

Хуваалцах