Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой
Шинэ оны эхний өдрийн нар мандахыг харахаар иргэд маань үүр шөнийн заагаар нийслэлийнхээ дөрвөн хайрхан, Тасганы овоо, Хийморийн овоо, Зайсан толгой, Багахангай дүүргийн чиглэлд ихээр зорчдог.
Мэдээллийн алба

Шинэ оны эхний өдрийн нар мандахыг харахаар иргэд маань үүр шөнийн заагаар нийслэлийнхээ дөрвөн хайрхан, Тасганы овоо, Хийморийн овоо, Зайсан толгой, Багахангай дүүргийн чиглэлд ихээр зорчдог. Ийнхүү зорчихдоо иргэд та бүхэн минь замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бусад хөдөлгөөнд оролцогч нараа хүндэтгэн хурдаа зөв тохируулж, суудлын тооноос хэтэрсэн зорчигч тээвэрлэхгүй байхад анхаарч, хамгаалах бүсээ бүгд бүслэн, холын гэрлээ шилжүүлж, согтууруулах ундааны зүйл уусан бол автомашинаа жолоодохоос татгалзаж, зогсоолд тээврийн хэрэгслээ зөв байрлуулах тал дээр анхаарна уу. 2020 ондоо жолооч та бүхэн минь дор бүрнээ хичээж аюул, осолгүй зорчоорой.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


















