Жолооч, тээвэрчдийн анхааралд!
Өнөөдөр 13-ны өдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул
Мэдээллийн алба

Өнөөдөр 13-ны өдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Алтайн уулсаар есдүгээр сарын 14-ний өдөр, 14-15-нд шилжих шөнө,
Хангайн уулсаар 12-13-нд шилжих шөнө, 14-15-нд шилжих шөнө, 15-нд өдөртөө,
Хөвсгөлийн уулсаар 14-15-нд шилжих шөнө бороо, нойтон цас орох тул эдгээр уулсын томоохон даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул жолооч, тээвэрчдийг болгоомжтой явж, автомашины бүрэн бүтэн байдлаа хангахыг сануулж байна.


















