Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооч, тээвэрчдийн анхааралд

Шинээр дагаж мөрдөхөөр болсон “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам” энэ шөнийн 00 цагаас эхлэн хэрэгжих болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч, тээвэрчдийн анхааралд
Жолооч, тээвэрчдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Шинээр дагаж мөрдөхөөр болсон “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам” энэ шөнийн 00 цагаас эхлэн хэрэгжих болсон. Ингэснээр автоматжуулсан системтэй хяналтын камерууд зөрчлийн талаархи мэдээллийг төвд өгч наймдугаар сарын 1-нээс эхлэн хариуцлага тооцож эхлэх аж. Тухайн камер тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай явсан, аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулан гаргана. Өөрөөр хэлбэл зөрчлийн талаархи мэдээлэл хэн нэгэн хүний оролцоогүйгээр автоматаар хэвлэгдэн гарах учраас ямар ч маргаан гарахгүй албаныхан санууллаа. Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас гэрийн хаягаар нь очих бөгөөд торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлөх ёстой. Төлбөрийг мобайл, интернэт, өөрийн биеэр гээд ямар ч хэлбэрээр төлөх боломжтой юм байна. Зөрчил гаргагч торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гэхдээ тухайн торгуулийн хуудас фотогоос гадна бичлэгээр архивлагдан үлдэн учраас тэр бүр эсэргүүцсэн гомдол гарахгүй байх магадлалтай гэнэ. Иймд эрхэм жолооч та бүхэн замын хөдөлгөөний шин дүрэм журмыг чанд сахин мөрдөхийг холбогдох албаныхан сануулж байна.

Түлхүүр үг:Замын хөдөлгөөний шинэ журам
Хуваалцах