Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жолоочгүй автомашин явган зорчигчийн аминд хүрсэн осол гарлаа

"Убер" компанийн жолоочгүй автомашин АНУ-ын Аризона мужид автын ноцтой осол хийж, нэг явган зорчигчийн аминд хүрсэн байна. Энэ хэрэг Финикс хотоос холгүйхэн орших Темпе сууринд гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоочгүй автомашин явган зорчигчийн аминд хүрсэн осол гарлаа
Жолоочгүй автомашин явган зорчигчийн аминд хүрсэн осол гарлаа. Зураг: МҮОНРТ

"Убер" компанийн жолоочгүй автомашин АНУ-ын Аризона мужид автын ноцтой осол хийж, нэг явган зорчигчийн аминд хүрсэн байна. Энэ хэрэг Финикс хотоос холгүйхэн орших Темпе сууринд гарчээ.

Энэ нь жолоочгүй автомашин осол хэрэг гаргасан анхны тохиолдол болж байгаа юм. Хэдийгээр тус машин жолоочтой байсан ч осол хэрэг гарах үед машин автомат удирдлагадаа шилжсэн байсан юм байна.

"Убер" компани үүнтэй холбоотойгоор Темпе, Питссбург, Сан Франциско, Канадын Торонто хотуудад жолоочгүй автомашинуудын туршилт хийж байсныгаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.

Хуваалцах