Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолоочийн даатгалын тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв

Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр батлан мөрдүүлж байгаа даатгалын журам,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоочийн даатгалын тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв
Жолоочийн даатгалын тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр батлан мөрдүүлж байгаа даатгалын журам, зааврын хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2014 оны есдүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо болон холбогдох зарим даатгалын байгууллагуудын ажилтнуудтай газар дээр нь очиж уулзан, жолоочийн албан журмын даатгалын үйл ажиллагааны хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар судалж ярилцсаны үндсэн дээр тус тусын хариуцсан ажлын чиглэлээр өөрсдийн урьдчилсан санал, дүгнэлтийг төсөл хэлбэрээр боловсруулсан байна.

Жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын мэргэжлийн ажилтнуудын зүгээс жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тулгамдсан асуудлуудаар холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүссэн санал, хүсэлт гаргасны дагуу ажлын хэсгээс Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд жолоочийн даатгалын хэрэгжилтийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт даатгалын компаниуд, даатгалын хохирол үнэлэгч болон зуучлагч байгууллагуудын ажилтнууд идэвхтэй оролцож, жолоочийн албан журмын даатгалын үйл ажиллагаанд оршиж байгаа хүндрэл бэрхшээлүүдийн талаар санал бодлоо илэн далангүй хуваалцаж ярилцав.

Мөн одоогийн мөрдөгдөж байгаа жолоочийн даатгалын хууль тогтоомжийн зарим зүйл заалт, хэм хэмжээг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан сайжруулах, өөрчлөх шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцсон даатгалын салбарын ажилтнууд тодорхой жишээ баримттайгаар шүүмжлэн хэлэлцлээ.

Хуваалцах