Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолоочийн түр зөвшөөрөл олгож эхэллээ

Хууль зүйн сайдын А/102 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн үнэмлэхээ гээгдүүлсэн жолоо нарт "Жолоочийн түр зөвшөөрөл" олгоно.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоочийн түр зөвшөөрөл олгож эхэллээ
Жолоочийн түр зөвшөөрөл олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайдын А/102 дугаар тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн үнэмлэхээ гээгдүүлсэн жолоо нарт "Жолоочийн түр зөвшөөрөл" олгоно. Тодруулбал, ЦЕГ-ын Лицензийн төвөөс энэхүү зөвшөөрлийг авах бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон гэх мэт шалтгаантай жолооч нар түр үнэмлэхийг авах боломжтой юм.

Жолоочийн түр зөвшөөрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудсанд жолоочийн түр зөвшөөрөл авсан хүний талаар тэмдэглэл хийх аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70006996 утсаар лавлах боломжтой юм.

Дашрамд дурдахад, түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу 3 сар хүртэлх хугацаагаар олгох гэнэ.

Хуваалцах