Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

Энэ зургийг өнгөрсөн 1-р сард Хятадын Гуйлинь хотоос Янжоу уруу хийж байсан нислэгийн үеэр авсан гэж үзэж байгаа юм. Зорчигч эмэгтэй нисгэгчийн суудалд тухлан суусан энэхүү зураг өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхааралд өртжээ. Вэйбо сүлжээнд тус зураг тавигдсаны дараа онгоцны жолоодлогын бүхэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ
Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ зургийг өнгөрсөн 1-р сард Хятадын Гуйлинь хотоос Янжоу уруу хийж байсан нислэгийн үеэр авсан гэж үзэж байгаа юм. Зорчигч эмэгтэй нисгэгчийн суудалд тухлан суусан энэхүү зураг өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхааралд өртжээ. Вэйбо сүлжээнд тус зураг тавигдсаны дараа онгоцны жолоодлогын бүхээгт энгийн зорчигчийг нэвтрүүлсэн нисгэгчид хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн байна. ЭйрГуйлинь компани нисгэгч агаарын тээврийн аюулгүй зорчих журмыг зөрчсөн гэж үзэн, онгоц жолоодох эрхийг нь бүр мөсөн хүчингүй болгожээ.

Хятадын Агаарын Тээврийн Удирдлагын дүрмийн дагуу тусгай зөвшөөрөл эсвэл онц шаардлагаас бусад тохиолдолд зорчигчийг нисгэгчийн бүхээгт оруулахыг зөвшөөрдөггүй юм. Өнгөрсөн жил Донхай агаарын тээврийн компани онгоцны удирдлагын хэсэгт эхнэрээ оруулсан нисгэгчийн эрхийг зургаан сараар хасаж, албан тушаалыг нь бууруулж байсан юм.

Хуваалцах