Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс Дэлхийн улс орнуудад тархаад буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй хоёр метрээс багагүй зайнд харилцах хязгаарыг тогтоолоо.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана
Жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг 7019-1515 дугаараас лавлана. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс Дэлхийн улс орнуудад тархаад буй “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ авахаар ирсэн иргэдтэй хоёр метрээс багагүй зайнд харилцах хязгаарыг тогтоолоо.

Мөн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн Дүнжингарав, Драгон төвийн "Нийслэлийн үйлчилгээний нэг цэг"-т байрлах салбарт ажиллаж байгаа алба хаагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн захиалгын талаарх мэдээллийг 7019-1515, Монгол шуудан ХК-ний 7007-8980 дугаарын утсаар лавлан гэрийн хаягаар хүлээн авах талаар иргэдэд зөвлөгөө өгөх юм.

Хуваалцах