Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооны эрхээ Лицензийн төвд очиж сэргээлгэнэ

Цагдаагийн ерөнхий газрын харья Лицензийн төв жолооны эрх сэргээж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооны эрхээ Лицензийн төвд очиж сэргээлгэнэ
Жолооны эрхээ Лицензийн төвд очиж сэргээлгэнэ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын харья Лицензийн төв жолооны эрх сэргээж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчин жолоо барих эрхээ хасуулсан иргэд Лицензийн төвд очин эрхээ сэргээлгэнэ. Гэхдээ цагдаагийн байгууллагаас таны жолоо барих эрхийг хассан хугацаа дууссаны дараа шалгалт өгөх ёстой юм байна. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэгт мөн хамрагдах шаардлагатай.

Хэрэв та жолоо барих эрхээ сэргээлгэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн санууллаа.Түүнчлэн Лицензийн төв хуучирч муудсан жолооны үнэмлэхээ шинэчлүүлэх боломжтойг ч албаныхан хэлж байна.

Хуваалцах