Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооны үнэмлэх, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг цахимаар авна

Хоёр жилийн өмнөөс төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэд ТҮЦ машинаар дамжуулан авдаг болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооны үнэмлэх, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг цахимаар авна
Жолооны үнэмлэх, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг цахимаар авна. Зураг: МҮОНРТ

Хоёр жилийн өмнөөс төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэд ТҮЦ машинаар дамжуулан авдаг болсон. Харин өнөөдрөөс эхлэн иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна.

Энэ хүрээнд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтээ өнөөдөр хийж, www.ezasag.mn сайт нээгдлээ. Тус газрын дарга Ц.Жадамбаа энэ үеэр “Гар утас, суурин болон зөөврийн компьютер, тавлет зэрэг ухаалаг хэрэгсэл ашиглан интернэтэд холбогдсон газраас төрийн үйлчилгээг энэ сайтаас авч болно. Харин энэ үйлчилгээг авах эрх бүхий паспортоо ТҮЦ машинаас авах юм. Төлбөр хураамж шаардахгүй” гэдгийг мэдэгдсэн юм.

www.zasag.mn сайтаас эхний ээлжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг авах боломж бүрджээ. Мөн ирэх хоёр жилд багтаан төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм байна.

Хуваалцах