Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим жолооны үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцоорой

жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим жолооны үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцоорой
Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим жолооны үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцоорой. Зураг: МҮОНРТ

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавар

Хуваалцах