Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жолооны үнэмлэхгүй иргэн суудлын автомашинаар супермаркет мөргөжээ

жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тэрэлж” супермаркетыг мөргөсөн зам тээврийн осол бүртгэгджээ. Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй бөгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооны үнэмлэхгүй иргэн суудлын автомашинаар супермаркет мөргөжээ
Жолооны үнэмлэхгүй иргэн суудлын автомашинаар супермаркет мөргөжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 278 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 20, зөрчлийн шинжтэй 191, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 29, бусад 38 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, өчигдөр 21:30 цагийн орчимд Налайх дүүргийн нэгдүгээр хороо Тэрэлжийн замд суудлын автомашины жолооч жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тэрэлж” супермаркетыг мөргөсөн зам тээврийн осол бүртгэгджээ. Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй бөгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Хуваалцах