Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жон Болтон: АНУ Сириэс цэргээ татах асуудал тодорхой хэдэн нөхцөлтэй

АНУ Сириэс цэргээ татах асуудал тодорхой хэдэн нөхцөлтэй гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жон Болтон: АНУ Сириэс цэргээ татах асуудал тодорхой хэдэн нөхцөлтэй
Жон Болтон: АНУ Сириэс цэргээ татах асуудал тодорхой хэдэн нөхцөлтэй. Зураг: МҮОНРТ

АНУ Сириэс цэргээ татах асуудал тодорхой хэдэн нөхцөлтэй гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэллээ. Тэрбээр ням гарагт Израйль болон Турк улсад айлчлахаар хөдлөхдөө ингэж ярьсан байна.

Жон Болтон “Сирийн хойд нутагт төвлөрсөн Курдуудын аюулгүй байдлыг бүрдүүлнэ гэсэн баталгааг Туркийн талаас гаргуулах болно. АНУ "Исламын улс" бүлэглэлийн үлдэгдэл ялагдсан гэдгийг баталгаажуулахыг хүсч байна” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “АНУ Сириэс цэргээ гаргах асуудалд ямар нэгэн цаг хугацаа товлоогүй” гэсэн байна. Ингэснээр энэ асуудал цаашид удаашрах төлөвтэй байгааг зарим хэвлэлд бичжээ.

АНУ Сириэс цэргээ гаргах асуудалд ямар нэгэн цаг хугацаа товлоогүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай анх мэдэгдэхдээ "Исламын улс" бүлэглэлийнхэн бүрэн ялагдсан гэж хэлсэн. Энэ мэдэгдэл АНУ-ын холбоотон улсууд төдийгүй энэ улсын дотоодын улс төрчид тэр дундаа Батлан хамгаалахын сайд асан Жим Маттис зэрэг хүмүүст гэнэтийн мэдээ болсныг хэвлэлүүд бичиж байна.

Сирийн асуудлаар өөр байр суурьтай гэдгээ илэрхийлж Жим Маттис болон АНУ-ын Тусгай төлөөлөгч Бретт МакГурк нар огцорсон. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Пентагоны гурван өндөр албаны хүн ажлаа өглөө. АНУ-ын Батлан хамгаалах яамны Ажлын албаны дарга Кэвин Свиний ажлаа өгч байна.

Хуваалцах