Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жон Гүүдэнау 97 насандаа Нобелийн шагналтнаар тодорлоо

Шведийн шинжлэх ухааны академи 2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг lithium-ion батарей бүтээсэн гурван эрдэмтэнд олгохоор болсноо зарласан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жон Гүүдэнау 97 насандаа Нобелийн шагналтнаар тодорлоо
Жон Гүүдэнау 97 насандаа Нобелийн шагналтнаар тодорлоо. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд ар араасаа тодорч байна. Үүнээс химийн салбарын Нобелийн шагналыг гар утасны батарей зохион бүтээсэн эрдэмтэд хүртэнэ.

Тодруулбал, Шведийн шинжлэх ухааны академи 2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг lithium-ion батарей бүтээсэн гурван эрдэмтэнд олгохоор болсноо зарласан. Ийн АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттинхэм, Японы иргэн, Мэйжогийн их сургуулийн эрдэмтэн Акира Ёшино нар есөн сая швед кроны (918 мянган ам.доллар) мөнгөн шагналыг тэнцүү хувааж хүртэхээр болжээ. Тэдний дундаас 97 настай Жон Гүүдэнау хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн эрхэм хэмээн түүхэнд тэмдэглэгдэж байна.

Ташрамд дуулгахад, анх Стэнли Уиттинхэм 1970-аад оны үед анхны lithium-ion батарейг бүтээсэн. Түүнээс 10 орчим жилийн дараа Жон Гүүдэнау уг батарейн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Харин Акира Ёшино уг батарейгаас цэвэр lithium элементийг нь салгаж, аюулгүй байдлыг нь сайжруулсан.

Тэд шагналаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольмд гардаж авна.

Хуваалцах