Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жон Кеннедигийн дурсгалыг хүндэтгэлээ

Одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан ерөнхийлөгч асан Жон Кеннеди 46 насандаа бусдын гарт амиа алдсан гашуун түүхийг дурсаж, өнгөрсөн Баасан гарагт цагаан ордныхон хүндэтгэлийн жагсаал хийсэн байна.

О.
О.Баярням

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жон Кеннедигийн дурсгалыг хүндэтгэлээ
Жон Кеннедигийн дурсгалыг хүндэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан ерөнхийлөгч асан Жон Кеннеди 46 насандаа бусдын гарт амиа алдсан гашуун түүхийг дурсаж, өнгөрсөн Баасан гарагт цагаан ордныхон хүндэтгэлийн жагсаал хийсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордноос хүндэтгэл илэрхийлж , өнөөдөр бид бүхэн ерөнхийлөгч асан Жон Фицжеральд Кеннедигийн түүхэн дахь алдар гавъяа мөн чанарыг албан ёсоор хүндэтгэж байна хэмээжээ. 1963.11.22 –ны өдөр ерөнхийлөгч Кеннеди сонгуулийн компанит ажлын үеэр эхнэрийнхээ хамтаар Даллас хотод ажлын айлчлал хийж явахдаа алуурчдын гарт буудуулан амь насаа алдсан юм.

Хуваалцах