Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жон Керри Францад очлоо

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Парист болсон халдлагатай холбогдуулан Францад гэнэтийн айлчлал хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жон Керри Францад очлоо
Жон Керри Францад очлоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Парист болсон халдлагатай холбогдуулан Францад гэнэтийн айлчлал хийлээ. Тэрээр АНУ-ын гол холбоотны нэг Францад тохиолдсон уй гашууг хуваалцаж, алан хядагчидтай тэмцэхэд хамтран ажиллахаа илэрхийлэхийг гол зорилгоо болгожээ.

Францад хүрэлцэн очсоныхоо дараа Керри тус улсын албаны төлөөлөгчидтэй уулзан, АНУ-ын элчин сайдын яамыг Францын далбааны гурван өнгөөр гэрэлтүүлэх ёслолд оролцлоо. Мөн тэрээр Францын ард түмэнд хандан францаар үг хэлж, “Исламын улс” бүлэглэл, тэдний үзэл суртлыг дэмжигч хэн бүхний эсрэг тэмцэлд ялалт байгуулна гэдгээ амласан байна.

АНУ-ын дээгүүр албаны төлөөлөгчид Францад айлчлахтай холбогдсон ямарваа төлөвлөгөөгөө цуцлахгүй, тэр дундаа энэ сарын сүүлээр Парис хотноо болох Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд АНУ-ын ерөнхийлөгч оролцоно гэдгийг Керри нотолсон байна. Керри өнөөдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус нартай уулзах юм байна. Харин аюулгүй байдлын үүднээс баасан гарагийн халдлага болсон газруудад очихгүй гэсэн байна. Парисын цуврал халдлагын үеэр нийт 129 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний нэг нь АНУ-ын иргэн байсан юм.

Хуваалцах