Жон Керри Төв Азийн орнуудын гадаад хэргийн сайдуудтай уулзав
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Узбекистан улсын Самарканд хотод Төв Азийн 5 орны гадаад хэргийн сайд нартай уулзжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Узбекистан улсын Самарканд хотод Төв Азийн 5 орны гадаад хэргийн сайд нартай уулзжээ. Узбекистан, Киргизстан, Казахстан, Тажикстан, Туркменистан улсын гадаад хэргийн сайд нар оролцсон энэ уулзалтаар АНУ тус бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлж, эдийн засаг, аюулгүй байдл ын салбарт эдгээр оронтой хамтран ажиллахыг гол зорилго болгосон байна.
Уулзалтын үр дүнд Афганистанаар дамжин тус бүс нутаг дахь хэт даврагч бүлэглэлүүдийн нөлөө өсөн нэмэгдэж байгааг харгалзан АНУ, Төв Азийн 5 орон терроризм болон хил дамнасан бусад аюул заналын эсрэг тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийн худалдааг хянахад хамтран ажиллахаар боллоо. Мөн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд Афганистаныг бие даасан, энх тайванч улс болоход нь дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
Энэ талаар уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд нэлээд дэлгэрэнгүй тусгасан байна. Төв Азийн эдгээр орныг хүний эрхтэй холбоотой зөрчил, хүчирхийлэл их үйлддэг хэмээн олон улсын зүгээс зэмлэн буруушаадаг юм. Харин Төв Азийн бүс нутагт айлчилж байгаа Жон Керри энэ асуудлыг яриа хэлэлцээндээ төдийлөн хөндөхгүй байгааг ажиглагчид шүүмжилж байна.


















