Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жон Керри удахгүй улс төрөөс гарахаа мэдэгдлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх 20 ны өдрөөс хойш улс төрийн тавцангаас буухаа мэдэгдлээ. Тэрээр Вашингтон хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жон Керри  удахгүй  улс төрөөс гарахаа  мэдэгдлээ
Жон Керри удахгүй улс төрөөс гарахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх 20 ны өдрөөс хойш улс төрийн тавцангаас буухаа мэдэгдлээ. Тэрээр Вашингтон хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдлээ. Өдгөө 73 настай Жон Керри нь 2013 оны хоёрдугаар сараас хойш АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Одоогийн төрийн тэргүүн Барак Обамагийн хамтаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тэрээр АНУ-ын 68 дах төрийн нарийн бичгийн дарга юм.

Жон Керри н1985 оноос хойш Массачусетс мужийн сенатын бага гишүүн, харин 2009-2013 оныг хүртэл их гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд Сенатын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн байсан юм. Америкийн алдарт Форбсийн гэр бүлээс гаралтай Керри өндөр боловсрол эзэмшсэн нэгэн. Дунд сургуулиа Щвейцарьт төгссөн байна. Тодруулбал Монтана Зугерберг нэртэй хувийн алдартай сургууль төгссөн. Үүний дараа Иелийн их сургуульд суралцаж байхдаа улс төр сонирхож, Кеннеди Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компанийг дэмжин ажиллаж байжээ.

1966-1970 оны хооронд Вьетнамын дайнд оролцож 3 ч удаа шархдаж байсан юм байна. Үүнийхээ дараа дайныг эсэргүүцэгч хөдөлгөөнд идэвхтэй оролцогч болсон. 2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байсан. Гэвч өрсөлдөгч Жорж Бушаас сонгогчдын 32 саналаар ялагдаж байсан аж.

Хуваалцах