Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жон Вик-4” киноны зураг авалт зургаадугаар сард эхэлнэ

“Нетфликс”-ийн бүтээж буй бүрэн хэмжээний уран сайхны кинонд жүжигчин Киану Ривз гол дүрд тоглохоос гадна продюсероор ажиллахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жон Вик-4” киноны зураг авалт зургаадугаар сард эхэлнэ
“Жон Вик-4” киноны зураг авалт зургаадугаар сард эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Киану Ривз өнгөрсөн онд “BRZRKR” нэртэй комик зохиол бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний эл комикоос сэдэвлэн “Нетфликс”-ийн бүтээж буй бүрэн хэмжээний уран сайхны кинонд жүжигчин Киану Ривз гол дүрд тоглохоос гадна продюсероор ажиллахаар болжээ. Мөн “Нетфликс” “BRZRKR” комикоос санаа авч цуврал анимэ бүтээхээр болсон.

Үүнээс гадна Киану Ривзийн гол дүрийг нь бүтээх “Жон Вик-4” киноны зураг авалт ирэх зургаадугаар сард эхлэхээр болсон бөгөөд зураг авалт Парис, Нью-Йорк, Берлин хотоос гадна Япон улсад хийгдэх аж.

Хуваалцах