Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жон Вик” киноны шинэ ангид жүжигчин Донни Йен тоглоно

Донни Йен Жон Викийн эртний найзын дүрийг бүтээх бөгөөд тус киноны зураг авалт энэ зун Франц, Герман, Японд хийгдэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жон Вик” киноны шинэ ангид жүжигчин Донни Йен тоглоно
“Жон Вик” киноны шинэ ангид жүжигчин Донни Йен тоглоно. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Киану Ривз гол дүрийг нь бүтээсэн “Жон Вик” киноны дөрөвдүгээр анги хийгдэж байна. Зарлагдсан цагаасаа эхлэн хүлээлт үүсгэсэн тус ангид “Ip man” киноны гол дүрийг бүтээж дэлхий дахинаа алдаршсан жүжигчин Донни Йен тоглохоор болсон нь кино сонирхогчид болон үзэгчдэд улам их хүлээлт үүсгэлээ.

Тодруулбал, Донни Йен Жон Викийн эртний найзын дүрийг бүтээх бөгөөд тус киноны зураг авалт энэ зун Франц, Герман, Японд хийгдэх юм байна.

Хуваалцах