Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жонн Керри БНХАУ-ыг Умард Солонгосын талд шахалт үзүүлэхийг уриалав

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай айлчиллаа. Тэрээр Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцсэн очсоныхоо дараа

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жонн Керри БНХАУ-ыг Умард Солонгосын талд шахалт үзүүлэхийг уриалав
Жонн Керри БНХАУ-ыг Умард Солонгосын талд шахалт үзүүлэхийг уриалав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай айлчиллаа. Тэрээр Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцсэн очсоныхоо дараа тус улсын гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан байна. Уулзалтын үеэр талууд энэ сарын 6-нд Умард Солонгосын хийсэн цөмийн туршилттай холбогдуулан тус улсын эсрэг авах хориг арга хэмжээ, мөн Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны талаар голлон хэлэлцсэн байна.

Умард Солонгостой хамгийн ойр харилцаатай гэгддэг Хятад улс саяхны цөмийн туршилттай холбогдуулан Умардын эсрэг чанд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж АНУ-ын тал үзэж байгаа юм. Харин Хятадын зүгээс энэ асуудлаар Умард Солонгост хангалттай дарамт шахалт үзүүлсэн гэж тус улсын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр мэдэгдсэн байна. Мөн Умардын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын агуулга Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг дэвэргэхгүй байхад чиглэх хэрэгтэйг тэрээр онцолжээ.

Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлэх, мөн Умардын эрх баригчид цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээс сэргийлэх ёстой гэх адил байр суурийг талууд баримталж байгаа ч, энэ зорилгод хүрэх гол арга замыг хамтран тодорхойлох нь чухал байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцлон тэмдэглэсэн байна. Умард Солонгос газрын тос, шатахуун болон өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний хувьд Хятадын нийлүүлэлтээс ихээхэн хараат байдаг. Иймээс Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх яриа хэлэлцээнд татан оролцуулахын тулд Хятад, Умард Солонгосын хоорондох бараа таваарын урсгалыг хязгаарлах нь үр дүнтэй алхам болно гэж Жон Керри үзэж байна.

Хуваалцах