“Жонон” хамтлаг аялан тоглолт хийжээ
Язгуур урлагийн “Жонон” хамтлаг Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсаар аялан тоглолт хийгээд иржээ.
Мэдээллийн алба

Язгуур урлагийн “Жонон” хамтлаг Итали, ОХУ, БНХАУ зэрэг улсаар аялан тоглолт хийгээд иржээ. Тэд Италийн Бергамо болон бусад зургаан хотоор Шоланд, Аргентин, Африкийн уран бүтээлчидтэй хамтран аялан тогложээ.
Улс бүрийн хөгжимчин, дуучин, бүжигчид язгуур урлагаа сурталчилдаг уг тоглолтыг Италийн Засгийн газраас санхүүжүүлэн хотуудад үнэ төлбөргүй тоглуулдаг аж.
Эх орныхоо соёлыг танилцуулах боломжтой энэ аялалд “Монгол зураг” нийгэмлэгийнхэн мөн нэгджээ.
“Жонон” хамтлагийнхан Итали дахь аялан тоглолтоо дуусгаад ОХУ-ын Чита мужид олон улсын залуучуудын наадамд оролцож, мөн л язгуур урлагаа гайхуулжээ.


















