Жоншны уурхайн карьер руу автомашин унаснаар хоёр иргэн сураггүй алга болжээ
Харин П /47 настай, эрэгтэй/-г Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон мэнд олж, анхны тусламж үзүүлсэн байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутагт байрлах "Цагаан толгойн" жоншны уурхайн карьер руу өчигдөр пирус20 загварын автомашин унаж, зорчиж явсан иргэн З /47 настай, эрэгтэй/, С /44 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болжээ.
Харин П /47 настай, эрэгтэй/-г Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон мэнд олж, анхны тусламж үзүүлсэн байна.
Ийнхүү тус байгууллагынхан алга болсон иргэдийн талаарх мэдээлэлийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Дашрамд, Онцгой байдлын газраас иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчих, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна.


















