Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Жонсон Энд Жонсон” вакцинаа бүртгэлжүүлэхээр АНУ-ын эрүүл мэндийн захиргаанд ханджээ

АНУ-ын эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм үйлдвэрлэлийн “Жонсон Энд Жонсон” компани коронавирусний эсрэг вакциндаа онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөл авахаар Америкийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жонсон Энд Жонсон” вакцинаа бүртгэлжүүлэхээр АНУ-ын эрүүл мэндийн захиргаанд ханджээ
“Жонсон Энд Жонсон” вакцинаа бүртгэлжүүлэхээр АНУ-ын эрүүл мэндийн захиргаанд ханджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм үйлдвэрлэлийн “Жонсон Энд Жонсон” компани коронавирусний эсрэг вакциндаа онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөл авахаар Америкийн Хүнс, Эмийн Албанд хүсэлт гаргаад байна. Бусад вакцинаас ялгаатай нь “Жонсон Энд Жонсон” компани вакцинаа ганцхан тунгаар хийх зориулалтаар бүтээсэн байна.

Тус компани вакциныхаа 3-р шатны туршилтыг АНУ, Латин Америк болон Өмнөд Африкт явуулж, 43 мянга гаруй хүнийг хамруулжээ. Вакцины үр дүн 57-72 хувьтай гарсан байна. Үүнээс өмнө АНУ-ын Эрүүл Мэндийн албаныхан “Пфайзер-Бионтек” компаниудын вакцинаас гадна “Модерна”-гийн вакцинд яаралтайгаар ашиглах зөвшөөрлийг олгосон юм.

“Жонсон энд Жонсон” нь коронавирусний эсрэг вакцинаа бүртгэлжүүлэхээр Америкийн Хүнс, Эмийн Албанд хандсан 3 дахь компани болж байна.

Хуваалцах