Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Жонсон энд Жонсон”-ы “Ковид-19”-ийн эсрэг вакцины хэрэглээг хязгаарлав

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас цусанд бүлэн үүсгэх эрсдэлтэйн улмаас “Жонсон энд Жонсон” компанийн үйлдвэрлэсэн "Ковид-19"-ийн эсрэг вакцины хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жонсон энд Жонсон”-ы “Ковид-19”-ийн эсрэг вакцины хэрэглээг хязгаарлав
“Жонсон энд Жонсон”-ы “Ковид-19”-ийн эсрэг вакцины хэрэглээг хязгаарлав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас цусанд бүлэн үүсгэх эрсдэлтэйн улмаас “Жонсон энд Жонсон” компанийн үйлдвэрлэсэн "Ковид-19"-ийн эсрэг вакцины хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ.

"Жонсон энд Жонсон" компанийн Ковидын эсрэг вакцин цусанд бүлэн үүсгэх ховор боловч ноцтой эрсдэл дагуулж байгаа учир хэрэглээнд нь ийнхүү хязгаар тогтоосон юм байна. Энэ дагуу одооноос уг вакциныг өөр вакцин хийлгэх боломжгүй, эсвэл өөрөө тухайлан хүсэлт гаргасан нөхцөлд зөвхөн насанд хүрэгчдэд хийх болж байна.

"Пфайзер" болон "Модерна" компаниудын вакцинууд хавьгүй үр дүнтэй байгаа мэдээллийн улмаас чамгүй удаан хугацаанд дарагдмал байсан "Жонсон энд Жонсон"-ы вакцины хувьд энэ удаагийнх сүүлийн хязгаарлалт болж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих газраас аюулгүй байдал талаас нь "Жонсон энд Жонсон"-ы бус, харин "Модерна", "Пфайзер" вакцинуудыг түлхүү хэрэглэх зөвлөмж гаргаж байсан юм.

Хуваалцах